“Сондор хилэн” төвийн ирэх сарын сургалт 05 сарын 01-нд эхлэх бөгөөд, энэ сараас бүтэн өдрийн ангиудаас гадна, цагийн ангиудыг өргөн сонголттойгоор хичээллэх аж. Монголчуудаа англи хэлтэй болгоход 10 жилийн  турш амжилттай ажиллаж буй  “Сондор хилэн” төв үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж өглөөний 06.30 цагаас үдшийн 22.30 цаг хүртэл ийнхүү хичээллэх болсон нь олон хүний талархалыг хүртээд байгаа аж. Учир нь урин дулаан цаг ирж, элсэлтийн шалгалтад бэлдэх,  гадаадад тэтгэлэгээр суралцах зэргээр амьдралаа төлөвлөж буй хүмүүсийн хувьд энэ  нь маш чухал сонголт болж байгаа юм.

Бүтэн өдрийн ангид сурах цаг зав  багатай хүмүүст зориулан тэдний хүсэлтийг үйл ажиллагаандаа тусган өглөөний 06.15 цагаас үдшийн 22.30 цаг хүртэл цагийн өргөн сонголттой 7 төрлийн ангитай болжээ. Өглөөний анги 06.15-08.15, 08.30-10.30. Өдрийн анги 10.30-12.30, 12.30-14.30, 14.30-16.30. Оройн цагийн анги  16.30-18.30, 18.30-20.30. 20.30-22.30 хүртэл хичээллэнэ.

Цагийн ангиуд нь урд нь зөвхөн анхан шатнаас эхэлдэг байсан бол энэ удаагийн элсэлтээс анхан, дунд, гүнзгий шатны ангиудтай болсон байна. Бүтэн өдрийн нэгдүгээр шатны  ангийг төгссөн оюутнууд, оройгоор гүнзгий ангид суумаар байна гэсэн хүсэлт их гаргадаг тул оройн 16.30-18.30, 18.30-20.30 цагуудад гүнзгий шатны анги  хичээллүүлэхээр болжээ.

Хичээллэх өдөр:Ажлын таван өдрөөр дөрвөн долоо хоног.

Цаг: 60 цаг

Түвшин: Анхан шат, Дунд шат, Гүнзгий шат

Төлбөр: 250.000