СУРГАЛТЫН ЧИГЛЭЛҮҮД


БҮХ АНГИУДЫН ТОВЧ ОНЦЛОГ

 

1. Насанд хүрэгчдэд зориулсан БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ

Ажлын өдрүүдэд өглөөний 09-16:30 хүртэл хичээллэдэг бөгөөд англи хэлийг богино хугацаанд эмх цэгцтэй, үр дүнтэй эзэмших хэрэгцээ шаардлага, хүсэл зорилготой, ажил болон хувийн амьдралаа нэг сар зохицуулах боломжтой, ачаалал даах чадвартай хүмүүст зориулагдсан. Энэ анги нь дөрвөн түвшинг (суурьтай анхан шат, дундын өмнөх шат, дунд шат, ахисан дунд шат) нэг сарын хугацаанд эзэмшүүлдэгээрээ онцлогтой. Та англи хэлний дүрмийг цогц эзэмшихээс гадна унших, сонсох, бичих болон ярих чадвараа зэрэг хөгжүүлнэ.

2. Хүүхдэд зориулсан БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ Ажлын өдрүүдэд өглөөний 09:00-16:30 хүртэл хичээллэдэг. Хүүхдийн хоёр (анхан, дунд) түвшний сургалт нь хүүхдийг Англиар уншуулж бичүүлж сургахаас гадна өөрийнхөө үзэл бодолыг  чөлөөтэй илэрхийлж сурах, дүрмийн дагуу зөв дуудлагатай ярьж сурах болон тухайн хэл дээр ямар нэгэн асуудалгүй сэтгэж сурах дадлага олгодог. Энэхүү сургалт нь нэг сарын хугацаатай байдаг ба англи хэлний дөрвөн түвшинг (суурьтай анхан шат, дундын өмнөх шат, дунд шат, ахисан дунд шат) эзэмшүүлдэгээрээ  онцлогтой. Таны хүүхэд англи хэлний  дүрмийн эмх цэгцтэй мэдлэгтэй болохын сацуу ярих, сонсох, бичих, унших чадварууд нь хичээлийн явцад хөгжиж, бусадтай харилцах, цаг баримтлах гэх мэт олон зүйлд суралцах  болно.

 3. БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ-г төгсөгчдөд зориулсан БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН АНГИ нь ажлын өдрүүдэд өглөөний 09-с оройн 16:30 хүртэл хичээллэдэг.  Энэ ангид дүрэм болон  орчуулгын хичээлийг Америк, Англи, Монгол гурван улсын хэл, соёл, түүх, ёс заншил, засаглал, боловсрол гэх мэт сэдвүүдийг харьцуулан орчуулж мэдлэг мэдээлэл, чадвар, дадлыг танд олгохоос гадна ахисан дунд, гүнзгий   хоёр шатны мэдлэгийг эзэмших буюу TOEFL,  IELTS өмнөх шатанд хүргэнэ. Мөн  сонсгол, яриа, бичгийн чадвар эрс дээшилж урт хүнд сэдвүүдийг уншиж ойлгох чадвартай болно.

4. VIP СУРГАЛТ Та бүхнийг тав тухтай орчинд манай төвийн захирал, багш Төмөрбатын гарын шавь болох боломжийг олгож ердөө л дөрвөн суралцагчтай ангийг нээж байна. Энэхүү ангид та суралцсанаараа нэг сарын хугацаанд манай бүтэн өдрийн хөтөлбөрийг эзэмшиж гарах боломжтой.

5. БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ Та бүхэн өөрсдийн ажилтан, ажиллагсдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд манай төвийн “Байгууллагын сургалт”-ыг өөрсдийн боломжит цаг хугацаа, нөхцөл байдалдаа тохируулан авах боломжтой. Байгууллагын онцлог, хэрэгцээ шаардлагын дагуу багш тухайн албан байгууллага дээр очиж заах, эсвэл манай төвийн сургалтын байранд ирж суралцахын аль нэгийг сонгох боломжтой. Сургалтыг туршлагатай, мэргэжлийн Монгол багш нар чанартай, үр дүнтэй явуулна.

6. ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД БЭЛТГЭХ АНГИ Англи хэлний хичээлээр ЭЕШ өгч өндөр оноо аван, өөрийн хүссэн сургуульдаа элсэн орох чин хүсэл эрмэлзлэлтэй сурагчдын хүсэл зорилгод нийцүүлж энэхүү сургалтаа хичээллүүлж байна. Энэ ангид англи хэлний дунд болон ахисан дунд шатны дүрмүүдийг цэгцтэйгээр сурч,  холбогдолтой тестээр баталгаажуулан өөрийн болгон эзэмшинэ. ЭЕШ-ийн жишиг тестээр өөрийгөө шалган үзэж мэдлэгийн түвшингөө тогтоон, тестийн хэсэг тус бүрийг ажиллах арга барилд суралцсанаар хүссэн оноогоо авах боломжтой болно.

7. МОНГОЛ БАГШТАЙ ЯРИАНЫ АНГИ Та энэхүү ангид сууснаараа англи хэлний өдөр тутмын хэрэгцээт үг хэллэг, харилцан яриа, хар яриа зэрэг сэдэвчилсэн ярианаас бүтсэн, дадлага голлосон хөтөлбөрийн дагуу суралцаж богино хугацаанд ярианы хүссэн түвшиндөө хүрч чадна.

8. ГАДААД БАГШТАЙ ЯРИАНЫ АНГИ Англиар чөлөөтэй ярьж сурахыг хүссэн хэн бүхэнд зориулсан мэргэжлийн гадаад багштай дан ярианы анги. Хэрэв та англиар уншаад, сонсоод тодорхой хэмжээнд ойлгодог мөн бага зэрэг бичиж чаддаг бол манай сургалтанд хамрагдахад илүү тохиромжтой. Танд хэрэгтэй үг хэллэгүүд, хар яриаг энэ ангид зааж дадлагажуулахаас гадна багш ярианы хичээлийн явцад таны гаргасан дүрмийн алдааг залруулж , хичээл бүрийн дараа тухайн өдрийн ярианы хичээл дээр гаргасан дүрмийн алдаа, буруу дуудлага, шинэ үг зэргийг тайлбарлаж өгнө.

9. ХҮҮХДИЙНАНГИ Бид хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан англи хэлийг анхнаас нь эмх цэгцтэй, богино хугацаанд суралцахад зориулан дуу, шүлэг, хөдөлгөөнт тоглоом зэрэг сонирхолтой хэлбэрээр сургалтаа явуулдаг. Анхан шатны хүүхдийн ангийн сургалт нь англи хэлний цагаан толгой болон ганц тоо, төлөөний үг, англи хэлний чухал дүрэм болох ‘to be’ үйл үгийн одоо цагийн хувиралыг суралцаж хамгийн анхан шатны суурь мэдлэгийг олж авах болно. Мөн өргөн хэрэглээний харилцан яриа сурахаас гадна, өдөр тутмын үг хэллэгээр үгсийн сангаа баяжуулна. Харин дараагийн түвшин буюу дунд шатанд өөрийн суурь мэдлэгээ бататган англи хэлний жирийн одоо, өнгөрсөн, болон ирээдүй цагийг үзэж тэдгээрийн хэрэглээг унших,сонсох, ярих, бичих чадваруудтай хослуулан илүү гүнзгийрүүлэн үзэх болно.

10. Англи хэл сурахыг хүссэн ч ажлынх нь зав чөлөө маруухан хүмүүст зориулсан ОРОЙН ЦАГИЙН АНГИУД хичээллэж байна. Ажлын таван өдрөөр нэг сарын хугацаанд 60 цагийн хөтөлбөр бүхий цагаа өөрөө сонгох боломжтой ангиас та сонгосноороо англи хэлний дүрэм болон ярианы цогц мэдлэгтэй болох төдийгүй сонсох, ярих, бичих, унших чадваруудаа зэрэг хөгжүүлнэ. Мөн анхан, дундын өмнөх, дунд, ахисан дунд, гүнзгий гэсэн шатлалуудаар суралцахын зэрэгцээ дан яриа, дүрэм болон  дүрэм яриа хосолсон ангиудад өөрийн хүсэл сонирхлын дагуу хамрагдах боломжтой.

11.Англи хэл сурахыг хүссэн хүмүүст зориулсан ӨГЛӨӨНИЙ АНГИ хичээллэж байна.  Ажлын таван өдрөөр нэг сарын хугацаанд 60 цагийн хөтөлбөр бүхий 06:15-08:15 цагийн хооронд хичээллэпэг анги. Энэ ангид  суралцсанаараа англи хэлний дүрэм болон ярианы цогц мэдлэгтэй болох төдийгүй сонсох, ярих, бичих, унших чадваруудаа зэрэг хөгжүүлнэ. Мөн анхан, дундын өмнөх, дунд, ахисан дунд, гүнзгий гэсэн шатлалуудаар суралцахын зэрэгцээ дан яриа,  дүрэм болон  дүрэм яриа хосолсон ангиудад өөрийн хүсэл сонирхлын дагуу хамрагдах боломжтой.