“Сондор хилэн” бүтэн жилийн завсарлагааны дараа танхимын сургалтаа эхлүүлж байна

Монгол хүний сэтгэхүйн онцлогт тохирсон заах арга зүйгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн TOEFL ITP заах багш нарыг бэлддэг, олон улсын TESOL зэрэгтэй үндэсний сургагч багш,  С.Төмөрбатын удирддаг “Сондор хилэн” англи хэлний төв танхимын сургалтаа нээхээр болжээ. Улс орон даяар хэсэгчилсэн болон хатуу хөл хорио тавьж эхэлснээр жил орчим танхимын сургалт зогссон. Хэдийгээр бүгд ямар нэг байдлаар онлайн хэлбэрт шилжиж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн ч танхимд сурах хүсэлтэй хүмүүс олон байв. Тэгвэл ес, аравдугаар сарын корона вирусын өндөр дэгдэлтийн үеийг өнгөрөөж, танхимын сургалтын эрсдэлтэй байдлыг намжсаны дараа буюу энэ сарын 22-ны өдрөөс “Сондор хилэн” англи хэлний төв танхимын сургалтаа эхлүүлэх гэж байна. Цаг наргүй их хотын хүмүүстээ зориулж маш уян хатан цагийн нөхцөлтэй ангиудыг хичээлүүлэхээр төлөвлөжээ. Өглөө ажлын цагаас өмнө буюу 6-8 цагийн хооронд хотын төвд байх сургалтын төвдөө ирж англи хэлээ сурчихаад дараагийн төлөвлөсөн ажлуудаа хийгээд явж болно. Өдрийн турш тэгш цагуудаас эхлэх хичээлүүд дуртай цагаа сонгож хичээллэх боломжийг өгч байгаа юм. Мөн групп, ганцаарчилсан, хүүхдийн, онлайн, ЭЕШ-д бэлтгэх, TOEFL-д бэлдэх гээд өөрт шаардлагатай ангидаа суралцаж болно.

Хэлийг хэрэгцээ гэж үзэх хүмүүс олон ч хэл заах багш зөвхөн тухайн хэлээр ярьж, бичдэг байх нь хангалтгүй билээ. Тиймээс сүүлийн үед хашир ээж, аавууд хүүхдэдээ гадаад хэл заах багш нь өөрөө сайн монгол хэлтэй байхыг чухалчилдаг болсон. “Сондор хилэн”-д суралцсанаар зөвхөн англи хэл ч биш бусад ур чадваруудыг давхар сурдаг. Тус сургалтын төв цагийн уян хатан нөхцлөөр хамт олон, группээр эсвэл ганцаарчилсан сургалтыг ч авах боломжийг олгож байна.